Өвдөг, түнхний үе солих 1200 хагалгааны үр дүн, хүндрэлийн байдалд хийсэн судалгаа
Өвдөг, түнхний үе солих 1200 хагалгааны үр дүн, хүндрэлийн байдалд хийсэн судалгаа Тэмүүлэн.М2, Түвшинжаргал.Б3, Чойдог.О1, Золбоо.Э2,Н.Энхтайван1 Отгонбаяр.М1 УНТЭ1, 2УБ-Сонгдо, 3АШУҮИС www.joint.mn
Tүлхүүр үг: BTKA, CBC, Hemi-HA, IV-pump, THA, UTKA
Оршил 2009 оноос хойшхи 6 жилдУНТЭ-т нийт 1200 гаруй гэмтсэн өвдөг, түнхний үенд хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийж, өөрийн гэсэн үе солих хагалгааны арга,техник туршлагатай болсон байна. UTKABTKATHAHemi-HACBCIV pump
Зорилго УНТЭ-т хийгдэж буй хиймэл үе суулгах мэс засалд орж буй өвчтөнүүдийгнас, хүйс, биеийн жин, үндсэн өвчин, хагалгааны үр дүн,хүндрэлийг тооцоолж бусад орны ижил төрлийн судалгаатайхарьцуулснаар хиймэл үе суулгах мэс заслын өөрийн гэсэн арга техник, мөн хагалгааны дараах эмчилгээний хамгийн сайн хувилбарыг боловсруулж, мөрдөх.
Материал, аргазүй 2009-2015 онуудад УНТЭ-ийн Үе сэргээх төвд хиймэл үе суулгах мэс засал хийлгэсэн өвчтөн бүрт тусад нь file нээж , статистик болон функциональ анализ хийх аргаар судалгаа хийлээ.
Зураг 1. Хагалгаанд орсон өвчтөний тоо /оноор/ Үр дүн, дүгнэлт Судалгаанд нийт 1205 хагалгаа бүртгэгдсэнээс: 301-BTKA, 435-UTKA, 168-THA. Хүйс :эр- 217 буюу 18 % , эм - 988 буюу 82 % Дундаж нас:UTKA- дундаж нас 64, BTKA- дундаж нас 63, THA- дундаж нас 51,06 Биеийн жингийн индекс/БЖИ /- Хэвийн 17.8%, Тарган- 44.8%,Хэт тарган-37.4% БЖИ - 30% дээш артроз болох магадлал 6.8 дахин ихэсдэг байна. Оношоор ангилавал: TKA- 86% нь остеоартрит, 4.8% нь ревматоид полиартрит THA- 42% нь аваскуляр некроз, 22% нь дунд чөмөгний хүзүүний хугарал, 22% нь остеоартрит, 14% нь түнхний төрөлхийн дутуу хөгжил, мултрал оноштой байв. Цус алдалт: BTKA хагалгааны дараа шархнаас 600-1200 мл ,UTKA хагалгааны дараа 300-500мл цус гарч байна. BTKA хагалгааны үед CBC (auto -blood-transfusion) system хэрэглэх нь өндөр үр дүнтэй байдаг. Хагалгааны дараах өвдөлтийг шугаман шалгуур үнэлгээгээр үнэлэхэдНугасны мэдээ алдуулалт+Femoral хориг+ IV pumpхавсарч хэрэглэх нь хамгийн үр дүнтэй байна.
TKA-хагалгааны дараах нийтхүндрэл - 29 (2.72%).
- Халдвар /infection/-17 (1.6%), Суулгацын хожуу ховхрол-6 (0.56%), Хагалгааны
- үеийн хугарал /fracture/2 (0.18%), Хагалгаанаас хожуу хугарал 3 (0.28%), Хожуу
- үеийн цусан хураа 1 (0.094%) тохиолдсон байна.
THA- хагалгааны дараахнийтхүндрэл-9 (5,31%)
- Халдвар/infection/-1(0,59%), Тогооныгулгалт/sliding/-1(0,59%), Мултрал /dislocation/-3
- (1,78%), Хугарал /fracture/ 2 (1,18%), Мэдрэлийналдагдал/nerve pulsy/2 (1,18%),
- Хагалгааны дараах нас баралт-1 (0.59%) тохиолдсон байна.
Аваскуляр некроз | |||
Ревматоид полиартрит | ТҮнхний төрөлхийн дутуу хөгжил, мултрал | ||
Дунд чөмөгний хүзүүний хугарал | |||
Ном зүй
- УНТЭ-ийн статистик бүртгэл мэдээллийн сан. 2015 оны тоо баримтаас
- ICD-10-CM
- The Centers for Disease Control (CDC)/NNIS guideline
Kurtz SM, Ong KL, Lau E, BozicKJ,Berry D, Parvizi J. Prostetic Joint Infection Risk after TKA in the Medicare Population. ClinOrthopRelat Res.2010. 468:52-56