Тогтолцооны улаан яршил
ТУЯ бол хүний өөрийн дархлал зохицуулга алдагдаж аутоэсрэгбиеийн нөлөөгөөр олон эрхтэн тогтолцоо гэмтдэг аутоиммун өвчин бөгөөд шалтгаан нь тодорхой бус байгаа ч тодорхой нөлөөлөх хүчин зүйлүүд байдаг. Үүнд:
Зовуурь, илрэх шинж тэмдэг
ТУЯ нь олон эрхтэн тогтолцоонд нөлөөлөх архаг, дахилтат, үрэвсэлт өвчин учраас бүх эрхтэн тогтолцооны талаас эмнэлзүйн шинж тэмдэг илэрч болно.
Ядрах, сульдах, жин буурах
Салстад шарх гарах
Халуурах /шалтгаангүй/
Рейно хам шинж
Хэт ягаан туяанд мэдрэг тууралт гарах
Үеэр өвдөх эсвэл үений үрэвсэл
Гялтангийн үрэвсэл
Нефрит эсвэл нефроз хам шинж
Мэдрэлийн шинж тэмдгүүд
Үс унах, халзрах
Хөх судасны үрэвсэл
Зулбалт давтагдах
Олон тооны булчирхайнууд томрох
Элэг дэлүү томрох
Оношилгоо
Эмнэлзүйн шинж
Оношлогооны шалгуур
Лаборатори шинжилгээ /ЦДШ, Биохими, ШДШ, Тэмбүүний серологи шинжилгээ/
Аутоэсрэгбие илрүүлэх шинжилгээ
Хавсарга үзэх
Дүрс оношлогоо /үений рентген, цээжний рентген, хэвлийн эхо,зүрхний эхо, зүрхний цахилгаан бичлэг, ангиографи/
Биопси /бөөрний эдийг гэмтээсэн тохиолдолд цаашдын тавиланд чухал/
Эмчилгээ
Эмийн бус
Хэт ягаан туяа, нарнаас хамгаалах
Амралт, өөх тос багатай хоол хүнс
Эстроген агуулсан жирэмслэлтээс хамгаалах эмнээс татгалзах
Архи тамхи хориглох
Сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах
Эмийн эмчилгээ
ТУЯ-ын эмчилгээг хийхдээ эмнэлзүйн ямар хэлбэр давамгайлж байгаагаас хамааран хийдэг.
Хумхаан эсрэг эм буюу HCQ
Үрэвслийн эсрэг дааврын эм
Ревматологийн өвчнийг өөрчлөх суурь бүлгийн эм (DMARDs)
Биологийн бэлдмэл. Үүнд: Азатиоприн, Микофенолат мофетил, Циклофосфамид, Метотрексат, Циклоспорин А,Такролимус,Ритуксимаб гэх бэлдмэлүүд байдаг.
Эх сурвалж: ЭМЯ 2021 он А/698