Түнхний үе хагас солих мэс засал (Bipolar Hip QRL)

Түнхний үений хагас солих мэс заслыг 65 буюу түүнээс дээш насны түнхний үений зөрөөтэй,ясны дутмагшил үүссэн,бутарсан хугарлын үед сүүжний тогоо хэсэг анатомийн бүтцээ алдаагүй артроз өөрчлөлтгүй үед түнхний үеийг хагас солих эмчилгээг хийдэг.

Хугарал үүсгэх шалтгаан

  • Механик болон ахуйн гэмтэл

  • Ясны сийрэгжилт

  • Өндөр насжилт

  • Ясны хавдар

Түнхний хугарлын үед дараах шинж тэмдэгүүд илэрнэ:

  • Түнхний үеээр хөдөлгөөн хийх үед өвдөлт их

  • Мөчдийн хөдөлөгөөн хязгаарлагдана

  • Босож явж чадахгүй

  • Хугарсан хэсэгт хавдаж, улайж хөхөрнө

Оншилгоо

  • Түнхний үений рентген зураг

  • Түнхний үений MRI

  • Түнхний үений компьютер томография шинжилгээнд хугарсан хэсгийн хэлбэр алдагдсан байдаг.

Эмчилгээ

Өндөр настай ясны сийрэгжилт ихтэй дунд чөмөгт яс хүзүү хэсгээрээ хугарсан 65-с дээш настай сүүжний тогоо хэсэг анатомийн бүтцээ алдаагүй артроз өөрчлөлтгүй үед түнхний үений хагас солих мэс засал эмчилгээг хийнэ.

Эмчилгээний давуу тал

  • Мэс заслын дараа хөдөлгөөний хязгаарлалт бага

  • Бороололт хүлээхгүй

  • Нөхөн сэргэх явц хурдан

  • Өвчтөн хөл дээрээ босож явах хугацаа харьцангуй хурдан

Мэс заслын өмнөх болон дараах зурагууд

Түнхний үе хагас солих мэс засал (Bipolar Hip QRL) image1Түнхний үе хагас солих мэс засал (Bipolar Hip QRL) image2
Түнхний үе хагас солих мэс засал (Bipolar Hip QRL)image3Түнхний үе хагас солих мэс засал (Bipolar Hip QRL)image4