Мөрний хиймэл үе солих мэс засал
Мөрний үе солих мэс заслын анх 1950 онд АНУ-д хийгдэж эхэлсэн ба жил ирэх бүр мэс заслын тоо нэмэгдэж байна.
Мөрний үе нь бугалганы толгой, далны тогоо, эгэмний гэсэн 3 яснаас бүрдэх бөгөөд өргөн далайцтай хөдөлгөөн хийдэг үе юм.
Зонхилох шалтгаан
Остеоартроз
Ревматойд артрит
Гэмтлийн дараах артрит
Мөр эргүүлэх булчингын том хэмжээний гэмтэл, дутмагшил
Бугалганы толгойн үхжил
Хүнд гэмтэл
Үений үрэвсэл, халварт өвчний дараа
Шинж тэмдэг
Үеэр өвдөх
Ачаалалын үед өвдөлт нэмэгдэнэ
Үеэр хавдах
Үеэр хөшиж, хөдөлгөөний далайц багасах
Үе орчмын булчин хатингарших
Үеэр шажигнаж дуугарах
Яс эргэшгүй өөрчлөлтөд орсон, өвдөлт зовиур мэс заслын бус эмчилгээнд үр дүнгүй үед тусгай зориулалтын хиймэл үе/эндодротез/-р солих мэс засал хийнэ.
Мэс засал
Мөрний үе бүтэн солих
Мөрний үе хэсэгчлэн солих
Эсрэг хэлбэрээр мөрний үе суулгах
Эмчид үзүүлэхээр ирэхдээ
Тухайн мөрний үений рентген зураг
MRI шинжилгээ авч ирнэ.
Мэс засалд бэлдэх
Дасгал хөдөлгөөн
Үений мэс заслын эмчид үзүүлэх, зөвлөгөө авах
Тамхи татдаг бол зогсоох
Удаан хугацаагаар ууж байгаа эм архаг архаг өвчлөлийн талаар эмчээс зөвлөгөө авах
Бусад
Мэс заслын явц
3 цаг орчим үргэлжилнэ.
Ерөнхий унтуулгатай мэс засалд орно.
Мэс заслын дараа эмнэлэгт дунджаар 5-6 хононо.
Тохиолдож болох хүндрэл
Халдвар
Мэдрэл гэмтэх
Судас гэмтэх
Мултрал
Хиймэл үений харшил
Яс гэмтэх, хугарах
Хөшингө үүсэх
Хиймэл үе сулрах
Шөрмөс гэмтэх
Архаг өвдөлт
Мэс заслын дараа
Шаардлагатай тохиолдолуудад хамгаалалтын чиг түр хугацаагаар хэрэглэнэ
Тогтмол боолт хийлгэнэ
Дасгал хөдөлгөөнийг эмчийн заавраар үргэлжлүүлнэ
Эмийн эмчилгээг эмчийн заавраар хэрэглэнэ.