Тохойн хиймэл үе солих мэс засал
Тохойн үе нь бугалга, шуу, богтос яснаас бүрдсэн үе юм. Яс эргэшгүй өөрчлөлтөд орсон, өвдөлт зовиур мэс заслын бус эмчилгээнд үр дүнгүй үед тусгай зориулалтын хиймэл үе/эндодротез/-р солих мэс засал хийнэ.
Зонхилох шалтгаан
Ревсматойд артрит
Остеоартроз
Гэмтлийн дараах артрит
Хүнд хугарал
Үений тогтворгүй байдал /үе холбоосын хүнд гэмтэл/
Үений үрэвсэл, халварт өвчний дараа
Бусад
Шинж тэмдэг
Үеэр өвдөх
Ачаалалын үед өвдөлт нэмэгдэнэ
Үеэр хавдах
Үеэр хөшиж, хөдөлгөөний далайц багасах
Үе орчмын булчин хатингарших
Үеэр шажигнаж дуугарах
Эмчид үзүүлэхээр ирэхдээ
Тухайн тохойн үений рентген зураг
Зарим тохиолдолд MRI шинжилгээ шаардлагатай
Мэс засалд бэлдэх
Дасгал хөдөлгөөн
Үений мэс заслын эмчид үзүүлэх, зөвлөгөө авах
Тамхи татдаг бол зогсоох
Удаан хугацаагаар ууж байгаа эм архаг архаг өвчлөлийн талаар эмчээс зөвлөгөө авах
Бусад
Мэс заслын явц
2 цаг орчим үргэлжилнэ
Ерөнхий унтуулгатай мэс засалд орно
Мэс заслын дараа эмнэлэгт дунджаар 5-6 хононо
Мэс заслын дараа
Тогтмол боолт хийлгэнэ
Дасгал хөдөлгөөнийг эмчийн заавраар үргэлжлүүлнэ
Шаардлагатай тохиолдолуудад хамгаалалтын чиг түр хугацаагаар хэрэглэнэ
Эмийн эмчилгээг эмчийн заавраар хэрэглэнэ
Тохиолдож болох хүндрэл
Энэ мэс засал нь үр дүн өндөртэй, хүндрэл харьцангуй бага тохиолддог.
Халдвар
Мэдрэл гэмтэх
Судас гэмтэх
Хиймэл үений харшил
Яс гэмтэх, хугарах
Хөшингө үүсэх
Хиймэл үе сулрах
Шөрмөс гэмтэх
Архаг өвдөлт