Өвдөгний үений дурангийн мэс засал
ТАНИЛЦУУЛГА
Үений дурангийн мэс заслын оношлогоо эмчилгээ нь үе орчимд багахан хэмжээтэй, 2 ба түүнээс дээш хэмжээний хэд хэдэн зүслэг үүсгэн түүгээрээ тусгай багажын тусламжтай үений хөндийн эмгэг өөрчлөлтийг харж оношлон, эмчлэх мэс заслын оношлогоо, эмчилгээний дэвшилтэт арга юм.
Үений дурангын мэс засалыг сонгосноор эдийг хамгийн багаар гэмтээж, гэмтлийг харьцангуй найдвартай оношлон, эмчлэх үр дүнтэй арга.
Нээлттэй мэс заслаар хийх боломжгүй олон мэс заслын дурангийн тусламжтай хийж гүйцэтгэнэ.
Өвдөгний үений холбоос , жийргэвч, мөгөөрсний гэмтэл, эмгэгийн үед хийгдсэн хамгийн үр дүн өндөр, найдвартай эмчилгээний арга юм. Жижиг зүслэгээр камерийн тусламжтай оношлон, мэс засал хийнэ.
Мэс заслыг доорхи эмгэгүүд оношлогдсон эсвэл өвдөгний үеэр өвдөлт удаан үргэлжилсэн мэс заслын бус эмчилгээнд үр дүнгүй байгаа тохиолдолд оношлогооны журмаар хийнэ.
Тэнхлэг засах мэс заслын зорилго нь
Төрөл бүрийн шалтгаантай үений уутны үрэвсэл
Саран жийргэвчийн эмгэг, урагдал
Мөгөөрсөн эдийн эмгэг,гэмтэл, гажиг
Урд болон ард чагтан холбоосын дутагдал,урагдал гэмтэл
Дотор болон хажуу холбоосын дутагдал, урагдал гэмтэл
Үе орчимд үүссэн эмгэг үүсгэвэр
Үений жижиг хугарал, цууралт
Тойг дунд чөмөгт ясны эмгэг
Өвдөгний үений артроз өөрчлөлт хөнгөнөөс дунд зэрэг
Танд дараах шинж тэмдэг илэрдэг бол үений дурангийн мэс заслын эмчид үзүүлэх шаардлагатай
Гэмтсэн асуумжтай
Үеэр өвдөх
Ачаалалын үед өвдөлт нэмэгдэнэ
Үеэр хавдах
Үеэр хөшиж, хөдөлгөөний далайц багасах
Хөлийн тогтвортой байдал алдагдах
Өвдөлт удаан хугацаагаар үргэлжлэх
Эмчид үзүүлэхээр ирэхдээ
Өвдөгний үений рентген зураг
Өвдөгний үений MRI шинжилгээ
Бусад шинжилгээ авч ирнэ
Давуу тал
Эд эсийг бага гэмтээдэг
Үений эмгэгийг харьцангуй найдвартай оношлох боломжийг дээшлүүлдэг
Бага зүслэгээр хийгддэг тул сорив бага үүсгэдэг
Үений нээлттэй мэс заслын эмчилгээ хийх боломжгүй төвөгтэй нөхцөлд дурангаар МЗ хийх боломжтой
Ор хоног цөөн
Үений нээлттэй мэс заслын эмчилгээтэй харьцуулбал хүндрэл болон мэс заслын дараах өвдөлт зовиур багатай, нөхөн сэргэлт хурдан, үений бүтцийг бага гэмтээдэг зэрэг олон давуу талтай.
Үений дурангийн мэс заслын дараа гарч болох эрсдэл хүндрэл маш бага буюу 1%-с бага байдаг.
Үенд цус хурах
Судасны бүлэнт үрэвсэл
Халдвар
Цусны урсгал боох чангалуур хэрэглэсэнтэй холбоотой мэдрэлийн саажил, өвдөлт
Фистуль болон үений уутны ивэрхий
Үений хөшингө байдал
Артрит
Зүслэг орчмын арьсны өнгөц мэдэрхүй алдагдах
Мэс заслын үед тухайн хэсгийн мэдрэл,судас, хобогч эд, яс зэргийг гэмтээсэнтэй холбоотой үүсч болох бусад хүндрэл
Өвдөгний саран жийргэвч сэргээх дурангийн мэс засал
Саран жийргэвч нь өвдөгний үений чухал бүрэлдэхүүн ба жийргэвч гэмтсэн, элэгдэж урагдсан тохиолдол хойшлуулалгүй, зайлшгүй мэс засал шаардлагатай ба мэс заслыг удаан хугацаагаар хойшлуулбал үеэнд эргэшгүй өөрчлөлт үүсч, үеийг хүндээр гэмтээнэ.
Мэс заслын тусламжтай саран жийргэвчийг анатомийн байрлал эргүүлэн оёх, хэсэгчлэн тайрах мэс засал хийгдэнэ. Мэс заслын дараах үр дүн өндөр байх ба үн дүнгээс хамааран 2-4 долоо хоногын дараа үений хөдөлгөөн бүрэн сэргэх ба 2-3 сараа спортоор хичээллэх боломжтой.
Урд болон ард чагтан холбоосын урагдал сэргээх мэс засал
Өвдөгний урд болон арын чагтан холбоос нь өвдөгний үений тогтвортой байдлыг хангадаг гол холбоос ба гэмтсэн тохиолдолд зайлшгүй эмчид үзүүлэн мэс заслын эмчилгээ тодруулах шаардагалтай. Мэс заслын удаан хугацаагаар хойшлуулбал мөн үеэнд эргэшгүй өөрчлөлт үүсгэх тул аль болох эрт мэс засал эмчилгээ хийлгэнэ.
Урагдсан шөрмөсийг эмчтэй зөвлөлдөн өөрөөс шөрмөс авах эсвэл донор шөрмөс ашиглан сэргээнэ.
Давтан мэс засал, нэгээс олон холбоосын гэмтэл, өөрийн шөрмөс хангалттай өргөн биш үед өөрийн шөрмөс хангалтгүй байдаг ба донор шөрмөс нь хамгийн зөв сонголт юм.
Мэс заслын тусламжтай шөрмөсийг анатомийн байрлал сэргээх ба мэс заслын дараа доторхой хугацаагаар хөдөлгөөн хязгаарлана.
Мэс заслын дараах үр дүн өндөр 97-98% ба үн дүнгээс хамааран 2-4 долоо хоногын дараа үений хөдөлгөөн бүрэн сэргэх ба 2-3 сараа спортоор эргэн хичээллэх боломжтой.
Мэс заслын бэлтгэл
Эмчийн зөвлөсөний дагуу
Зарим тохиолдолуудад хөдөлгөөн ачаалал хязгаарлана
Мэс засал
Мэс заслын төрлөөс хамааран 1-2 цаг үргэлжилнэ
Ихэвчлэн нугасны мэдээ алдуулалттай мэс засал хийнэ
Мэс заслын дараа
Мэс заслын дараах өдрөөс алхаж, дасгал хийж болно.
Зарим тохиолдолд хэсэг хугацаагаар ачаалал, хөдөлгөөн хязгаарлана.
Богино хугацааны дараа эргээд ажилдаа явах боломжтой
Урд болон ард чагтан холбоосын урагдал сэргээх мэс засал
Гэмтлийн улмаас өвдөгний үений гол холбоосууд болох гадна болон дотор холбоос дангаар болон бусад холбоостой хавсран гэмтэх нь элбэг.
Энэ холбоосын гэмтлийн үед яаралтай мэс засал хийх шаардлагатай ба эмчийн үзлэг болон MRI шинжилгээгээр үнэлэн
Хэсэгчилсэн урагдал
Бүтэн урагдал гэж ангилан мэс засал хийнэ.
Хэсэгчилсэн урагдлын үед шөрмөс бүрэн тасраагүй байх ба мэс засал хийх шаардлагатай эсэхийг эмч шийднэ.
Бүтэн урагдсан үед мэс засал хийх шаардлагатай ба гэмтлийн дараа эрт үед мэс засал хийвэл өөрийн шөрмөсийг сэргээх боломжтой ба удсан тохиолдолд донор шөрмөс ашиглан сэргээнэ.