Мэс засал
Танилцуулга
Манай төв насанд хүрэгчдийн үе мөчдийн өвчний тодорхой үе шатуудад мэс заслын эмчилгээг хийдэг бөгөөд голлон өвдөг болон мөрний дурангийн мэс засал, өвдөг түнхний үенд хиймэл үе суулгах мэс засал, яс зөөлөн эдийн хавдрын үед мөчдийг хадгалах, хиймэл үе суулгах мэс заслыг хийж байна.
Үений дурангийн мэс засал нь:
Мөр болон өвдөгний үений гэмтсэн холбоос, шөрмөс, мөгөөрсийг дурангийн мэс заслаар оношлох, гэмтсэн шөрмөс зөөлөн эдийг өөрийн болон кадавер донорын шөрмөсийг ашиглан гэмтлийг сэргээн засах эмчилгээний арга юм.
Хиймэл үе суулгах мэс засал гэж:
Гэмтэж, нэгэнт эргэж сэргэхээргүй болсон үений эмгэг яс, мөгөөрсийг мэс заслын аргаар тусгайлан өнгөц тайрч, засаж бэлдээд оронд нь зөвхөн тухайн хүний үений бүтцийг хадгалсан, өөрийн үетэй нь адил хэмжээтэй хиймэл материал /endoprostesis/ үенд суулгах томоохон мэс заслын хэлбэр юм.
Мөн манай төвд ясны хавдар, том хэмжээний ясны дутмагшилтай энгийн имплант суулгах боломжгүй болон эрсдэлтэй тохиолдлуудад хавдрын болон тусгай имплант суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэж байна.