Шагайн хиймэл үе солих мэс засал
1970 оноос эхлэн шагайн үеийг солих мэс заслыг хийж эхэлсэн ба сүүлийн жилүүдэд энэ төрлийн мэс заслын тоо нэмэгдэж байна.
Яс эргэшгүй өөрчлөлтөд орсон, өвдөлт зовиур мэс заслын бус эмчилгээнд үр дүнгүй үед тусгай зориулалтын хиймэл үе/эндодротез/-р солих мэс засал хийнэ.
Зонхилох шалтгаан
Ревсматойд артрит
Остеоартроз
Гэмтлийн дараах артрит
Үений тогтворгүй байдал /майга/
Үений үрэвсэл, халдварт өвчний дараа
Бусад
Шинж тэмдэг
Үеэр өвдөх
Ачаалалын үед өвдөлт нэмэгдэнэ
Үеэр хавдах
Алхаж гишгэхэд тэнцвэр алдагдах
Үеэр хөшиж, хөдөлгөөний далайц багасах
Үе орчмын булчин хатингарших
Үеэр шажигнаж дуугарах
Эмчид үзүүлэхээр ирэхдээ
Тухайн шагайн үений рентген зураг
Зарим тохиолдолд MRI шинжилгээ шаардлагатай
Мэс засалд бэлдэх
Дасгал хөдөлгөөн
Үений мэс заслын эмчид үзүүлэх, зөвлөгөө авах
Тамхи татдаг бол зогсоох
Удаан хугацаагаар ууж байгаа эм архаг архаг өвчлөлийн талаар эмчээс зөвлөгөө авах
Бусад
Мэс заслын явц
2 цаг орчим үргэлжилнэ
Ерөнхий унтуулгатай мэс засалд орно
Мэс заслын дараа эмнэлэгт дунджаар 5-6 хононо
Мэс заслын дараа
Тогтмол боолт хийлгэнэ
Дасгал хөдөлгөөнийг эмчийн заавраар үргэлжлүүлнэ
Шаардлагатай тохиолдолуудад хамгаалалтын чиг түр хугацаагаар хэрэглэнэ
Эмийн эмчилгээг эмчийн заавраар хэрэглэнэ