Өвдөгний үе хагас солих мэс засал (UKA)
Энэ төрлийн мэс засал нь 1950-д оноос анх эхлэн судлагдаж, шинэчлэгдсээр 1998 онд одоогийн загвар үүссэн.
Монгол улсад анхны өвдөгний хиймэл үе солих мэс заслыг ГССҮТөвд Т.Мөнхсайхан эмч 2018 онд хийж байсан ба одоо манай Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт хэдийн нутагшиж байнга хийгддэг болсон мэс засал юм.
Өвдөгний үе хэсэгчлэн солих мэс засал нь жижиг зүслэгээр эдийг бага гэмтээж хийдэг ба мэс заслын дараах үений сэргэлт илүү хурдан байдаг өндөр үр дүнтэй мэс засал.
Өвдөгний үе анатомын онцлогоос хамаарч үений дотор тал түрүүлж элэгдэж эхэлдэг ба энэ үед мэс заслын хамгийн зөв сонголт нь өвдөгний үений дотор хэсгийг хиймэл үеэр солих мэс засал байдаг.
Мэс заслын гол заалт нь өвдөгний өөрчлөлт зөвхөн нэг талын булууг хамарсан байх юм.
Энэ мэс заслын давуу тал нь:
Өвдөгний үений хэвийн хөдөлгөөнийг хадгалж үлдэнэ.
Жижиг зүслэгээр хийнэ. Бүтэн солих мэс заслаас 3 дахин жижиг зүслэгээр хийгддэг, сорви бага үлдэнэ.
Өвдөлт бага. Эдийг бага гэмтээдэг учир мэс заслын дараах өвдөлт бага, сэргэлт хурдан.
Мэс заслын дараах сэргэлт хурдан.
Өвдөгний үений холбоосууд өөрийнхөөр үлдэнэ. Бүтэн солих мэс заслын үед чагтан холбоосууд таслагддаг бол энэ мэс засалд үлдээдэг онцлогтой.
Өвдөгний үеийг хэсэгчлэн солих мэс засалын төрөлд
Дотор болон гадна булууг солих
Тойгны үеийг солих
Нэг талын булууг тойгны үетэй хамт солих мэс заслууд багтана.
Эмчлүүлэгчийн үений өөрчлөлтөөс хамааран эмч аль төрлийн мэс заслыг хийхийг шийдвэрлэх ба амбулоториор үзүүлэхээр ирэхдээ
Өвдөгний үений рентген зураг
Өвдөгний үений MRI зураг (шааарлагатай тохиолдлуудад)-г авч ирэн үзүүлнэ.