Манай танилцуулга
Тус төв нь үе мөч, холбогч эдийн гаралтай өвчнийг судлах, оношлох, эмийн болон мэс засал, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх зорилготойгоор 2011 онд нээгдсэн. Одоогийн байдлаар 6 мэс заслын эмч, 2 ревматологи эмчийн бүрэлдэхүүнтэйгээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа тасралтгүйгээр явуулж байна.
танилцуулга видео
Хэрх, үе судлал, үе сэргээх төв 2015 онд
Бид 2008-н оноос хойш 2022 он хүртэл УНТЭ-ийн мэс заслын тасагт хиймэл үе солих мэс засал, үений дурангийн мэс засал, мөчдийн гэмтлийн мэс засал, мөчдийн тэнхлэг засах мэс засал, үе дайрсан хавдрын мэс засал зэрэг мөчдийн олон төрлийн мэс засал хийж байна. Дунджаар 7 хоногт 20-25, сард 80-100, жилд 900-1000 мэс засал хийж байна.
Манайд мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчидэд судалгаа хийж гарсан нийт хүндрэлүүдийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудын байдалтай харьцуулахад тохиолдсон хүндрэлүүдийн тоо бага буюу зарим хүндрэлүүд огт гараагүй байна.
Манай төвд хийгддэг мэс заслууд
Хиймэл үе суулгах мэс засал
Өвдөгний үеийг бүтэн солих мэс засал
Өвдөгний үеийг хагас солих мэс засал
Түнхний үе бүтэн солих мэс засал
Түнхний үе хагас солих мэс засал
Үений дурангийн мэс засал
Өвдөгний дурангийн мэс засал
Мөрний дурангийн мэс засал
Хөлийн тэнхлэг засах мэс засал
Үе дайрсан хавдрын мэс засал
Гэмтлийн мэс засал
Ясны идээт үрэвсэл
Үений буглаа
Бидний ололт амжилтууд
Монголд анх удаа
2008 онд 2 өвдөгний үеийг, 2011 онд өвдөг,түнхний үенд нэг мэдээ алдуулалтын дор хиймэл үе зэрэг суулгах мэс заслыг амжилттай хийсэн ба дээрх мэс заслын эмчилгээг одоо тогтмол хийж байна.
Эмчилгээний хурдыг сайжруулав
Энэ мэс заслын эмчилгээний нийт ор хоногийг бараг нэг дахин бууруулсан /анх ор хоног 13 орчим хоног байсан бол одоо 5-6 хоног байгаа/.
Монголд анх удаа
2011 оноос Мэс заслын үеийн халдвар хамгаалалтыг сайжруулах үүднээс stryker компани Helmet system-г /мэс заслын нэг хэрэглээний ариун баг, өмсгөл/ нэвтрүүлж тогтмол хэрэглэж байгаа.
Ясны дутмагшилын /деффект/ үед
Манай төв тусгай хиймэл үе /Tumor implant/ ашиглаж эхэлсэнтэй холбоотой ясны хавдар мөн их хэмжээтэй ясны дутмагшилын үед хиймэл үе анхдагчаар болон дахин суулгах мэс заслыг тогтмол хийх боломжтой болсон.
Монголд анх удаа
2012 онд stryker компани CBC (Constavac Blood Conservation) system-г анх ашиглаж мэс заслын дараа шархны хөндийд тавигдсан гуурсаар гарах цусыг шүүж эмчлүүлэгчид эргүүлэн өөрт нь сэлбэх эмчилгээг тогмол хийж байна.
Өвдөлтийг багасгасан
Мэс заслын дараах өвдөлт намдаах зорилгоор доорх автомат шахуургуудыг тогтмол ашиглаж байна. (Intravenous Pump, Hospital Infution Pump, Patient Control Pump).
Өвдөг болон түнхний үеийг дунд Чөмөгний ястай хамт солих шинэ хагалгаа
Мөч, үе дайрсан том хэмжээний хавдар, хагалгааны дараах ясны том хэмжээний дутмагшилын үед тухайн мөчийг тайралгүйгээр авч үлдэх /эрхтэн хадгалах/ хагалгаа.
Монголд анх удаа
2016 онд ХБНГУ-н эмч нартай хамтран түнхний SPIRON имплантыг ашиглаж, нас залуу хүмүүст ясыг бага гэмтээх, эрүүл ясыг хадгалж үлдэх боломжтой болов.
Тэнхлэг засах / Майга засах мэс засал
Бид 2017 оноос төрөлхийн болон олдмол хөлийн майга засах мэс заслыг хийж эхэллээ.
Монголд анх удаа / Донорын шөрмөс
Донорын шөрмөс ашиглан гэмтсэн шөрмөсийг сэргээх мэс засал, олон холбоосын гэмтлийн мэс заслыг хийж эхэлсэн.
Монголд анх удаа / Донорын яс
Донорын яс ашиглан том хэмжээний ясны дутмагшлыг нөхөх мэс заслыг хийж эхлэсэн.
Манай хамт олон
ОРТОПЕДИ МЭС ЗАСАЛ
РЕВМАТОЛОГИ ЭМЧ
сувилахуй
Д.Жимсээ
Ахлах сувилагч
Ч.Басбиш
Боолтын сувилагч
Д.Ундрал
Сувилагч
Г.Оюунцэдэв
Сувилагч
Б.Айшагүл
Сувилагч
С.Булган
Сувилагч
Э.Жаргалзаяа
Сувилагч
Ж.Болормаа
Туслах сувилагч