Мэс заслын дараах үйлчилгээ
Эмнэлэгт хийгдэх үйлчилгээ
Мэс заслын дараах эхний хоногт шаардлагатай тохиолдолд эмчлүүлэгчийн амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагааг суурин болон зөөврийн төхөөрөмжөөр хянаж дараах эмчилгээнүүдийг эмчийн хяналтад эмнэлгээс гартал хийнэ.
Өвчин намдааж, үрэвсэл бууруулах
Халдвараас сэргийлэх
Шинж тэмдгийн эсрэг эмчилгээг хийх
Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх /зөвхөн шаардлагатай нөхцөлд/
Тромбозоос сэргийлэх зэрэг эмийн эмчилгээнүүдийг олон улсын жишигийн дагуу хийх
Зохих дасгал хөдөлгөөнүүдийг тусгай төхөөрөмжийн туслалцаатайгаар өөрөө болон бусадтай хамт тогтмол хийлгэх
Дасгал, хөдөлгөөн
Өвдөгний үе солих хагалгааны дараах хөдөлгөөн, засал эмчилгээ
Түнхний үе солих хагалгааны дараах хөдөлгөөн, засал эмчилгээ
Мэс заслын дараах давтан үзлэг
Эмчлүүлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эмнэлэгээс гарсны дараа
1 сар
3 сар
Цаашид жил бүр амбулорийн хяналтанд тогтмол үзүүлж байх шаардлагатай.
Хяналтанд ирж үзүүлэхдээ цахим бүртгэлээс цаг авах бөгөөд хагалгаанд орсон үений рентген зураг болон эмчийн зөвлөсөн шинжилгээг авч ирэх хэрэгтэй.