Ясны сийрэгжилт (Остеопороз)

Яс сийрэгжилт гэж юу вэ?

Ясны бат бөх чанар буурснаас, ясны эдийн бичил бүтцийн зохицуулга алдагдан, яс хэврэгшин улмаар хугарал үүсэхэд хүргэдэг ясны эмгэгийг хэлнэ. Ясны сийрэгжилт нь олон хүчин зүйлээс шалтгаалсан архаг өвчин бөгөөд хугарал тохиолдтол эмнэлзүй нь бүдэг балархай байдаг.

Ясны сийрэгжилт image1Ясны сийрэгжилт image2

Ясны сийрэгжилтийн ангилал

Анхдагч

  • Цэвэршилтийн дараах

  • Насжилтын

Хоёрдогч

  • Дотоод шүүрлийн өвчнүүд

  • Ревматологийн өвчин: РА, Барьцалдаат спондилит, ТУЯ

  • Хоол боловсруулах замын өвчнүүд

  • Бөөрний өвчнүүд

  • Цусны өвчнүүд

  • Бусад өвчин

  • Эмийн бодис: Глюкокортикоид болон уналт таталтын эсрэг бэлдмэлийг удааг хугацаагаар хэрэглэх г.м

Тархалт

Дэлхий даяар ойролцоогоорр 200 сая хүмүүс остеопорозод өртсөн байдаг ба 40-50 насны хүмүүст ясны сийрэгжилтийн улмаас хугарал үүсэх тохиолдлын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Ясны сийрэгжилттэй хүмүүсийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

Ясны сийрэгжилтийн нөлөөлөх хүчин зүйлс

Үл шалтгаалах хүчин зүйл

  • Ясны эдийн эрдэслэг нягтрал бага

  • Нас 60-65, түүнээс дээш

  • Олон удаа ясны хугарал авч байсан

  • Дотоод шүүрлийн зарим эмгэгүүд

  • Цэвэршилт эрт явагдах (мэс заслын гаралтай)

  • Биеийн жингийн индекс бага

  • Глюкокортикойд эмчилгээ

  • 2 сар түүнээс дээш хугацаагаар хэвтэрт байх

Шалтгаалах хүчин зүйл

  • Шаардлагатай хэмжээний кальцийг хоол хүнсээрээ авч чадахгүй байх

  • Д амин дэмийн дутагдал

  • Тамхи татах

  • Бөөрний өвчнүүд

  • Цусны өвчнүүд

  • Бусад өвчин

  • Эмийн бодис: Глюкокортикоид болон уналт таталтын эсрэг бэлдмэлийг удааг хугацаагаар хэрэглэх г.м

Ясны сийрэгжилт image3
Ясны сийрэгжилт image4

Шинж тэмдэг

Отеопороз нь хугарал тохиолдотлоо нийтлэгээр шинж тэмдэг илэрдэггүй.

Нугаламын хугарлын шинжүүд: Нугаламын хугарал нь шинж тэмдэггүй байж болно. Нугаламын хугарал бүхий өвчтөнд өндөрийн алдагдал бүхий давшингуй кифоз илэрнэ. Заримдаа бөхийх, юм өргөх юмуу ханиахад цочмог нурууны өвдөлт илэрнэ.

Өвдөлт цээжний дундаас доод хэсэг, бүсэлхийн дээд нугаламд байрших ба эдгээрт нугаламын хугарал их тохиолдоно.

Ясны сийрэгжилтийн оношлогоо

  • Ясны рентгений зураг

  • Остеоденситометри (Ясны нягтыг тодорхойлох шинжилгээ)

  • Денситометри

Ясны денситометрийн шинжилгээ

Уг шинжилгээгээр ясны сийрэгжилтийг оношлохоос гадна яс хугарах эрсдэлийг тогтоох, яс сийрэгжилтийн эмчилгээний үр дүнг хянах боломжтой.

Ясны сийрэгжилт image5Ясны сийрэгжилт image6

Ясны сийрэгжилтийн эмчилгээ

  • Эрсдэлт хүчин зүйлсийг арилгах

  • Яс сийрэгжилт үүсгэдэг өвчнийг илрүүлж эмчлэх

  • Хоол - Кальци, Вит Д-гээр баялаг хоол хүнс хэрэглэх

  • Биеийн ачаалал-тухайн хүний нас, ясны сийрэгжилт, хавсарсан өвчин зэргийг харгалзан дасгал хөдөлгөөн зөвлөх

  • Ясны эдийн нягтралыг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэлийг зөвхөн мэргэжлийн эмчийн дагуу хэрэглэх

Ясны сийрэгжилт image7

Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх

  • Хоололт: Зохих хэмжээний кальци, Д аминдэм, уураг агуулсан хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

    Кальцийн агууламж ихтэй хүнсэнд: хатуу бяслаг, цагаан идээ, навчлаг ногоон ургамал, тослог багатай сүү, тараг, салмон, сардин загас, дүүпүү зэрэг орно.

  • Хорт зуршлаас татгалзах

  • Унахаас сэргийлэх

  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх

Ясны сийрэгжилт image8Ясны сийрэгжилт image9

Яс сийрэгжилтээс сэргийлэх дасгал хөдөлгөөн

  • Алхах

  • Шатаар алхах

  • Бүжиглэх

  • Шогших

  • Спортоор хичээллэх

  • Иогоор хичээллэх

  • Жин барих дасгалууд

  • Хамгийн энгийн дасгалыг үргэлж хийж байх

Яс сийрэгжилтийн үед зайлсхийх дасгал хөдөлгөөн

  • Бөхийх, гэдийх дасгалаас зайлс хийх

  • Нуруугаар огцом хөдөлгөөн хийх мушгих хөдөлгөөн хийхээс зайлс хийх

Ясны сийрэгжилт image10

Дааврын шалтгаант ясны сийрэгжилт (Глюкортикоидный остеопороз)

ДШЯС зонхилон дааврын эмчилгээтэй шууд хамааралтайгаар хоёрдогчоор үүсдэг байна. Дааврын эмүүдийг ревматологийн, эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын салбарт өргөн хэрэглхээс гадна уушгины, дотоод шүүрлийн, арьсны эмгэгийн эмчилгээнд зонхилон хэрэглэдэг.

Дааврын эмийг өдөрт 2.5-7.5 мг тунгаар 3 сараас дээш хугацаанд хэрэглэхэд яс хугарах эрсдлийг нэмэгдүүлж байна.

Дааврын эмүүдэд жишээ нь:

  • Дексметасон

  • Преднизолон

  • Метилпреднизолон

  • Гидрокортикон

  • Будосонид г.м

ДШЯС-нд нөлөөлөх хүчин зүйлс:

  • Остеоденситометри: Дааврын эмчилгээ эхэлснээс хойш ясны нягтрал багасах

  • Нас: нуруу нугасны хугарлын хамгийн том эрсдэлт бүлэг бол цэвэршилтийн насны эмэгтэйчүүд байдаг

  • Глюкокортикоидын тун: (>5-7.5 мг/өдөрт) нэг жилийн хугацаатай хэрэглэхэд ясны хугарлын эрсдэл 1 дахин нэмэгддэг

  • Хэрэглэх хугацаа: харилцан адилгүй. Урт хугацаар хэрэглэх нь яс сийрэгжилт, яс хугарлыг нэмэгдүүлдэг

  • Глюкокортикоид хэрэглэдэг үндсэн өвчнүүд орно.

Тархвар зүй:

British medical journal дээр хэвлэгдсэн сүүлийн удирдамж дурьдснаар дааврын эмчилгээ хэрэглэдэг 244 235 болон хяналтанд байдаг 244 235 бүлэг хүмүүсийг харицуулсан судалгаагаар аарцаг хугарах эрсдэл 1.6 байсан ба нуруу нугасны хугарах эрсдэл 2.6 байсан нь олон судалгаанд дурдагдсан байна.

Урт хугацааны дааврын эмчилгээг хэрэглэсэн өвчтнүүдийн яс хугарах тархалт дэлхийн хэмжээнд 30-50%-д нь байна.

Урт хугацааны дааврын эмчилгээ хэрэглэсэн 551 өвчтөнд нуруу нугасны хугарлын тархалт 37%-д байсан бол өвчтний 14%-д нь хоёр ба түүнээс дээш шинж тэмдэггүй ясны хугаралтай байсан. Мөн өвчтнүүдийн 48% нь 70-с дээш нас, 30% нь 60-с доош насныхан байсан. Үүнээс харахад нас ахих тусам тархалт нэмэгдэж байгаа нь урьдчилан сэргийлэх хэрэгтэйг харуулж байна.

ДШЯС-с сэргийлэх:

  • Дааврын эмчилгээний тунг зохицуулах

  • Амьдралын хэв маягийг өөрчлөх

  • Бариа, иллэгийг хориглох

  • Д амин дэм 600-800 ОУН/өдөрт хэрэглэх

  • Кальци 1000-1200 мг/өдөрт

  • Бифосфонат /яс хайлахын эсрэг/ эмчийн зааврын дагуу хэрэглэх