Мөрний үений дурангийн мэс засал

Үений дурангийн мэс заслын оношлогоо эмчилгээ нь үе орчимд багахан хэмжээтэй, 2 ба түүнээс дээш хэмжээний хэд хэдэн зүслэг үүсгэн түүгээрээ тусгай багаж оруулж үений хөндийн эмгэг өөрчлөлтийг харж оношлон, эмчлэх мэс заслын оношлогоо, эмчилгээний дэвшилтэт арга юм.

Үений дурангын мэс засалыг сонгосноор эдийг хамгийн багаар гэмтээж, гэмтлийг харьцангуй найдвартай оношлон, эмчлэх үр дүнтэй арга юм.

Давуу тал

  • Эд эсийг бага гэмтээдэг

  • Үений эмгэгийг харьцангуй найдвартай оношлох боломжийг дээшлүүлдэг

  • Бага зүслэгээр хийгддэг тул сорив бага үүсгэдэг

  • Үений нээлттэй мэс заслын эмчилгээ хийх боломжгүй төвөгтэй нөхцөлд дурангаар МЗ хийх боломжтой.

  • Ор хоног цөөн

  • Үений нээлттэй мэс заслын эмчилгээтэй харьцуулбал хүндрэл болон мэс заслын дараах өвдөлт зовиур багатай, нөхөн сэргэлт хурдан,үений бүтцийг бага гэмтээдэг зэрэг олон давуу талтай.

Шинж тэмдэг

  • Гэмтсэн асуумжтай

  • Үеэр өвдөх

  • Хөдөлгөн хязгаарлагдах

  • Мөрний үе мултрах

  • Ачаалалын үед өвдөлт нэмэгдэнэ

  • Үеэр хавдах

  • Үеэр хөшиж, хөдөлгөөний далайц багасах.

  • Мөрний тогтвортой байдал алдагдах

  • Өвдөлт удаан хугацаагаар үргэлжлэх

Эмчид үзүүлэхээр ирэхдээ

  • Мөрний үений рентген зураг

  • Мөрний үений MRI шинжилгээ

Хийгдэх мэс засал

  • Оношлогоо

  • Мөрний үений ар хэсгийн тогтворгүй байдал

  • Мөрний үений олон чиглэлт тогтворгүй байдал

  • Далны маяаны шонтон болон бугалганы толгой хоорондын зай нарийссантай холбоотой үүсэх эмгэг

  • Хоёр толгойт булчингийн урт шөрмөсний мөрөнд бэхлэгдэх хэсэг, далны тогооны дээд уруул хэсгийн урагдал гэмтэл

  • Хоёр толгойт булчингийн урт шөрмөсний мөрөнд бэхлэгдэх хэсгийн суналт,үрэвсэл

  • Далны маяаны шонтон яс,эгэмний үений эмгэг ба артрит, гэмтэл

  • Мөр эргүүлэгч булчин бугалга ясанд бэхлэгдэх хэсгийн эмгэг, урагдал

  • Мөрний үений ганглионы уйланхай

  • Мөрний үений уутны суналт нугалралт

  • Урд доод мөрний уутны урагдал

  • Урд доод мөрний уутны урагдал ба тэр хэсгийн мөрний тогоо ясны гэмтэл

  • Мөрний уутны зузааралт үрэвсэл

  • Мөрний үений мөгөөрсөн эдийн эмгэг ургалт

  • Үений уутны болон бурсагын үрэвсэл

  • Далны дээд мэдрэлийн эмгэг

  • Мөрний шөрмөсөнд кальц хурж үрэвсэх эмгэг

  • Мөрний үений эмгэг үүсгэвэр

  • Мөрний үе дайрсан жижиг хугарал гэмтэл

Гарч болох эрсдэл хүндрэл

  • Үенд цус хурах

  • Судасны бүлэнт үрэвсэл

  • Халдвар

  • Фистуль болон үений уутны ивэрхий

  • Үений хөшингө байдал

  • Артрит

  • Зүслэг орчмын арьсны өнгөц мэдэрхүй алдагдах

  • Мэс заслын үед тухайн хэсгийн мэдрэл,судас, хобогч эд, яс зэргийг гэмтээсэнтэй холбоотой үүсч болох бусад хүндрэл

Мэс заслын бэлтгэл

  • Эмчийн зөвлөсөний дагуу

  • Зарим тохиолдолуудад хөдөлгөөн ачаалал хязгаарлана

Мэс засал

  • Мэс заслын төрлөөё хамааран 2-3 цаг үргэлжилнэ.

  • Ихэвчлэн нугасны мэдээ алдуулалттай мэс засал хийнэ.

Мэс заслын дараа

  • Мэс заслын дараах өдрөөс дасгал хөдөлгөөн хийж болно

  • Зарим тохиолдолд хэсэг хугацаагаар хөдөлгөөн хязгаарлана

  • Богино хугацааны дараа эргээд ажилдаа явах боломжтой