Урд чагтан холбоос сэргээх мэс засал

Урд чагтан холбоос нь өвдөгний үений тогтвортой байдлыг хангадаг чухал холбоосуудын нэг юм. Өвдөгний үений гол хэсэгт байрлан дунд чөмөг болон шаант ясыг холбодог 2 чухал холбоосын нэг юм.

[zurag bna: a-medical-illustration-of-the-anterior-cruciate-ligament-ACL-and-an-ACL-injury-16X9 (2018-12)]

Урд чагтан холбоосын гэмтэл нь цөөнгүй тохиолддог спортын гэмтлүүдийн нэг. Үүнд :  сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, теннис зэрэг болон эрсдэл өндөртэй бусад спортын төрлүүд багтана.

Ямар зовиур илрэх вэ ?

  • Өвдөгний үеэр өвдөх, удаан хугацаагаар үргэлжлэх
  • Үеэр хавдах
  • Үений хөдөлгөөн хязгаарлагдах
  • Өвдөгний үеэр нугалах тэнийлгэхэд эвгүй мэдрэмж төрөх, дуугарах
  • Хөл суларсан мэт санагдах гэх мэт

Хэзээ эмнэлэгт үзүүлэх вэ ? Дээрхи шинж тэмдэг таньд байвал заавал мэргэжилийн эмчид үзүүлэх шаардлагатай. Өвдөгний үе нь яс, шөрмөс, холбоос болон бусад зөөлөн эдийн бүрдэл бөгөөд цаг алдалгүй оношлон, эмчилгээ хийлгэснээр өвчин даамжрах, цаашид үений бусад бүтцийг гэмтээхээс сэргийлнэ.

Шалтгаан  Ихэнхи тохиолдолд урд өвдөгний үеэнд хэт их ачаалал өгсөнтэй холбоотой үүснэ. /спорт, фитнесс дасгал, осол гэмтэл гэх мэт/

Хэрхэн оношлох вэ ?

  • Мэргэжилийн эмчийн үзлэг
  • MRI шинжилгээ - Хамгийн үр дүнтэй оноглогооны арга ба шөрмөс холбоосын гэмтэлийг 95-98% оношлоно.
  • Рентген шинжилгээ - нь үе холбоосын гэмтлийг оношлох боломжгүй боловч ясны гэмтэл, хугарал байгаа эсэхийг оношлоно.
  • Үений хэт авиан шинжилгээ /эхо/ - үений холбоос болон шөрмөсийн гэмтлийг оношлох боломжтой

Эмчилгээ 

Гэмтсэн үеэд авах анхан шатны тусламж

  • Хөдөлгөөн хязгаарлах - гэмтсэн өвдөгний үеэнд ачаалал авахгүй байх
  • Хүйтэн жин тавих - 2 цаг тутам өвдөгний үеэнд 20минутаар хүйтэн жин тавих
  • Боолт - Өвдөгний үеэр уян бинтээр боох
  • Тахимны хэсэгт дэр эсвэл зөөлөвч тавин эмнэлэгт хүргэх

Сэргээн засах эмчилгээ  Сэргээн засах эмчилгээний эмч болон хөдөлгөөн засалчын тусламжтай эмнэлэгт болон гэрээр өөрт таарсан дасгал хөдөлгөөнийг хийх. таяг ашиглах, өвдөгний хамгаалалт зүүх,  бусад. Сэргээн засах эмчилгээнд хамрагдсанаар өвдөлт багасч, хаван хавдар буурна. Үений хөдөлгөөн болон булчингийн хүч сайжирна. 272879fe9c615d1dbd2df2b4b8346622

Мэс заслын эмчилгээ  Мэс заслын эмч таньд урд чагтан холбоос сэргээх мэс засал санал болгож болно. Энэ нь урагдсан холбоосыг дурангийн мэс заслаар сэргээх/орлуулах мэс засал юм. Мэс засал болон сэргээн засах эмчилгээний дараа үений хэвийн үйл ажиллагаа сэргэх бөгөөд тамирчид хавсарсан өөр холбоос, шөрмөсийн гэмтэл байгаагаас хамааран 6-12 сарын дараа спортоор эргэн хичээллэж болно.

[ embed: https://youtu.be/Xsq0sQp6DwU?t=16 ]