Тулай өвчний тухай ойлголт
Тулай өвчин гэж юу бэ?
Үений өвчний нэг төрөл. Үений өвдөлтөөр илэрч үе хавддаг. Ихэвчлэн хөлний эрхий хурууг гэмтээдэг. Энэ цусанд шээсний хүчил ихэссэн хүнд тохиолддог. Хоол хүнс хэрэглэхэд хүний бие задалж шээсний хүчлийг үүсгэдэг. Ингэснээр шээсний хүчил нь талст хэлбэрт шилжиж үенд хуримтлагдаж өвдөлт үүсгэдэг. Энэ талст бөөр, шээсний замд хуримтлагдаж чулуу үүсгэх аюултай.
Тулай өвчний шинж тэмдэг?
Гэнэтий хүчтэй өвдөлт голдуу эрхий хуруу, өвдөг, шагай зэрэгт илэрнэ. Тэр үенүүд нь улайж хавдана. Өвдөлт шөнө ихсэж болно.
Тулай өвчний үед ямар шинжилгээ хийдэг бэ?
Цусны шинжилгээнд шээсний хүчил их байна. Шинж тэмдэгээр шууд оношилно. Үений шингэнээс таслт илрүүлж болно.
Тулай өвчний эмчилгээ юу бэ?
Эмийг эмчийн заавраар зөв хэрэглэх нь маш чухал. Учир ихэнх эм гаж нөлөөтэй тул эмчийн хяналт, заавраар уух ёстой. Хурц үед
- Стеройд бус үрэвслийн эсрэг эм ибупрофен, индометацин гэх мэт
- Колхицин
- Гормон эмчилгээ
Сэдрэлт өгөхөөс хэрхэн сэргийлэх бэ?
Cэдрэхээс хамгаалж аллопуринол, фебуксостат, пробенецидийг намжмал үед хэрэглэж сэдрэлт өгөхөөс сэргийлнэ. Энэ үед нь мөн эмчийн хяналтын доор шээсний хүчлийг шалгуулж байх ёстой.
Би хэрхэн өөрийгөө сэргийлж чадах бэ?
Хэрэв илүү жинтэй бол жингээ хасах нь тулай өвчний эрсдлийг бууруулна. Мөн хоолны дэглэм баримтлах ёстой.
Та дараах зүйлсийг хэрэглэхээс зайлсхийнэ.
|
Та дараах хүнсийг хэрэглэж болно.
|
Тулай өвчний үед баримтлах хоолны дэглэм
- Байгалийн гаралтай бүхэл үрийн гурил бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.
- Хайрсан хуурсан хүнснээс зайлсхийнэ.
- Өөх тос, давсыг хязгаарлана.
- Лаазалсан, даршилсан бүтээгдэхүүнээс зайлсхийнэ.
Хүнсний бүтээгдэхүүнүүд | Хориглох бүтээгдэхүүн | Бага хэмжээгээр хэрэглэх бүтээгдэхүүн | Зөвшөөрөх бүтээгдэхүүн |
Ногоо | Шош, вандуй, дүфү | Цэцэгт байцаа, манжин, бууцай, улаан лооль, ногоон сонгино, цагаан мөөг, лаврын навч | Байцай, лууван, төмс, өргөст хэмх |
Мах | - Бага залуу малын мах, царцаамал маягийн шөл гаргадаг толгой, шийр, сүмс, царцаамал - Бэлэн хоол, бэлэн хоолны амтлагч орсон шөл - Гахайн мах, утсан мах, дотор мах, цувдаа - Тослог ихтэй загас | - Хиам | - Тахианы мах - Сам хорхой - Өөх тос багатай загасыг 150 гр орчмыг 7 хоногт 3 удаа - Оливын тос |
Сүүн бүтээгдэхүүн | Давсалсан амталсан бяслаг | Тослог багатай цагаан идээ | |
Жимс, самар, амттан, уух зүйлс | Усан үзэм, бөөрөлзгөнө, инжир, үзэм, усан үзмээр хийсэн бүх төрлийн дарс, архины төрөл, кремтэй торт, шоколад | - Ногоон алим, мандарин, жүрж, тарвас, бөөрөлзгөнө - Үзэмнээс бусад хатаасан жимс - Зөгийн бал - Хуш модны самар, наранцэцгийн самар - Шоколадны орцгүй чихэр, жимсний чанамал - Ногоон цай, нимбэгтэй цай, чацарганы ханд, жимсний шинэ шахсан шүүс - Цангис, алирсны шүүс, өргөст хэмхний шүүс, эрдэсжилт багатай шүлтлэг рашаан |