Хөлийн тэнхлэг засах мэс засал /майга засах/

Хөлийн тэнхлэг засах мэс засал (HTO) нь өвдөгний дотор остеоартритын үед өргөн хийгддэг, үр дүнтэй мэс засал юм. Анх 1961 онд Жексон, Вофь (Jackson, Waugh) нар HTO хийсэн ба 1965 онд Конвентри нь дотор остеоартрит бүхий майга хэлбэрийн үеийн стандарт мэс засал болгосноор улам бүр тархсан. HTO мэс заслын зорилго нь:

  1. Биеийн жингийн ачааллыг өвдөгний үений харьцангуй эрүүл буюу гадна тал руу шилжүүлснээр өвдөлтийг багасгах,
  2. Дотор остеоартритын явцыг удаашруулах, эсвэл зогсоосноор өвдөгний үе солих мэс засалд орохыг хойшлуулах юм.

Эмчлүүлэгчийг зөв сонгож, мэс заслыг нарийн, тодорхой хийж чадвал HTO нь урт хугацааны сайн үр дүнтэй нь батлагдаад байна. Дийлэнх мэс засалчид 65 хүртэлх насны, дотор ОА бүхий майга буюу варус деформаци оношлогдсон, өвдөгний үений хөдөлгөөний далайц хангалттай, холбооснуудын тогтворжилт сайн байх үндсэн шалгуурыг мөрдөж байна. Энэ мэс засал нь харьцангуй залуу хүмүүст, аль болох остеоартритийн эхэн үед мэс засал хийвэл үр дүн өндөр. УНТЭ-т 2017 оноос HTO мэс засал хийгдэж эхэлсэн.

Мэс заслын өмнөх болон заслын дараах зураг

Хөлийн тэнхлэг засах мэс засал хийгдэж, өвдөгний үений өвдөлт үгүй болж, хөл тэгш, шулуун, өвдөгний үеэр хөдөлгөөн чөлөөтэй болсон.

[zurag bna]

[zurag bna]

Мөн дунд чөмөгний ясанд тэнхлэг засах мэс засал(DFO) хийж байна.

Мэс заслын өмнөх болон дараах зураг Хөлийн тэнхлэг засах мэс засал хийгдэж, өвдөгний үений өвдөлт үгүй болж, хөл тэгш, шулуун, өвдөгний үеэр хөдөлгөөн чөлөөтэй болсон.

[zurag bna]