Өвдөг болон түнхний үеийг дунд чөмөгний ястай хамт солих шинэ хагалгаа
Мөч, үе дайрсан том хэмжээний хавдар, хагалгааны дараах ясны том хэмжээний дутмагшилын үед тухайн мөчийг тайралгүйгээр авч үлдэх /эрхтэн хадгалах / хагалгаа. Дээрхи тохиолдолд урьд нь мөчийг тайрах мэс засал хийдэг байлаа. Энэ хагалгааг хийж эхэлсэнээр мөчийг тайралгүйгээр , эмгэгтэй хэсгийг тайран авч оронд нь тухайн мөчдийн үйл ажиллагаа болон анатомийн бүтцийг хадгалсан хиймэл эд суулгаж өвчтөний амьдралын чанарыг сайжруулах , өөрийн мөчийг хэвээр үлдээх боломжтой болж байгаа юм.
Тохиолдол 1 – 57 настай, эрэгтэй Өвчтөн зүүн дунд чөмөгний дээд хэсгийг хамарсан хавдартай. Хавдар том хэмжээтэй, өвчтөн зовиур ихтэй, хөдөлгөөний алдагдалтай.Цаашид хугарах эрсдэлтэй байсан.
Зураг 1 Мэс заслын өмнөх рентген зураг
Зураг 2, 3 Мэс заслын дараах рентген зураг урд болон хажуу талаас
Энэ тохиолдолд дунд чөмөгний дээд хэсгийг, болон үеийг бүхэлд нь солих, протез суулгах мэс засал хийсэн.
Тохиолдол 2 – 73 настай, эмэгтэй Өвчтөн өмнөх мэс заслын дараа зүүн өвдөгний үеийг авч үегүй болгосон мөн үеийг үүсгэх яснууд том хэмжээний ясны дутмагжилтай энгийн протез хэрэглэх боломжгүй. Зураг 1 Мэс заслын өмнөх рентген зураг/ үеийг авч дизартроз хийсэн байдал / Зураг 2 Мэс заслын дараах рентген зураг урд талаас Зураг 3 Мэс заслын дараах рентген зураг хажуу талаас Энэ тохиолдолд дунд чөмөгний доод хэсэг болон өвдөгний үеийг протезоор солих мэс засал хийсэн
Тохиолдол 3 – 57 настай, эмэгтэй Өвчтөн өвдөгний үе солих мэс засал хийлгэсэн, мэс заслаас хойш ясны хэт сийрэгжил, биеийн жингийн илүүдэлээс шалтгаалан суулгасан протезууд суларч хөдөлгөөнд орсон, мөн өвдөгний үе үүсгэж буй яснууд ясны дутмагшилтай байсан Зураг 1, 2 Мэс заслын өмнөх рентген зураг урд болон хажуу талаас / өмнө суулгасан хиймэл эд суларч хөдөлгөөнд орсон / Зураг 5, 6 Мэс заслын дараах рентген зураг урд болон хажуу талаас Энэ тохиолдолд өвдөгний үенд давтан хагалгааны протез суулгах, ясны дутмагшилыг метал блокуудаар нөхөх мэс засал тус тус хийгдсэн.