Хөл тэгшлэх мэс заслыг жижиг зүслэгээр /бага хөнөөлт аргаар/ хийж байна

Хөлийн тэнхлэгийн алдагдал нь майга буюу саруй хэлбэртэй байдаг. Чухам дунд чөмөг эсвэл шаант ясны аль нь анатомийн хэвийн бус хэлбэртэй болсноос шалтгаалан хөлийг тэгшлэх мэс заслууд харилцан адилгүй байдаг.

[zurag bna]

Саруй, хэвийн болон майга хөлийн ясны харьцаа

[zurag bna] Майга болон саруй хөлийн харагдах байдал

Хөлийн тэнхлэгийг зассанаар үений гадаргуу дээр ирэх ачаалал тэнцвэржиж, остеоартритын явцыг удаашруулах, зогсоох ач холбогдолтой. Остеоартритын эхэн үед нь хөлийн тэнхлэг засах мэс заслыг хийснээр өвдөгний үе солих мэс заслыг дунджаар 8-10 жилээр хойшлуулах боломжтой. Сүүлийн жилүүдэд гоо сайхны зорилгоор уг төрлийн мэс засал хийгдэх нь нэмэгдэж байна. Энэ тохиолдолд жижиг зүслэгээр хөлийн тэнхлэг засах мэс засал хийх нь хамгийн зохимжтой юм. УНТЭ-н Хэрх үе судлал үе сэргээх төвд 2-3 см орчим зүслэгээр хөлийн тэнхлэг засах мэс заслыг хийгээд нилээдгүй хугацаа өнгөрөөд байна.

[zurag bna] [zurag bna]

Жижиг хүрцээр /2-3см/ хоёр хөлөнд зэрэг хөлийн тэнхлэг засах мэс засал хийсэн байдал. Жижиг зүслэгээр хөлийн тэнхлэгийг засах нь бусад аргуудаас дараах давуу талуудтай:

  • Гоо сайхны хувьд жижиг сорви үлдэнэ
  • Тодорхой анатомийн бүтцүүд хадгалагдаж үлдсэнээр мэс заслын дараа харьцангуй богино хугацаанд хөлийн үйл ажиллагаа сэргэнэ
  • Халдвараар хүндрэх эрсдэл бага
  • Хөлийн урт дунджаар 3см орчмоор нэмэгдэнэ /түгээмэл асуудаг асуулт тул хариулав/
  • Мэс заслын үед чангалуур хэрэглэхгүй тул мэс заслын дараа хавагнах, өвдөх зовиурууд мэдэгдэхүйц бага байна.
  • Хоёр хөлийг зэрэг тэгшлэх боломжтой зэрэг болно

[zurag bna]

Та зөвлөгөө авахыг хүсвэл УНТЭ-н амбулаторийн 415 тоотод цаг авч үзүүлээрэй!