Дунд чөмөгний хүзүүний хугарлын мэс засал эмчилгээний сонголт

Дунд чөмөгний хүзүүний хугарлын мэс засал эмчилгээний сонголт

С. Дашцогт, М. Тэмүүлэн, О. Чойдог, Б. Түвшинжаргал, Э. Золбоо, Н.Энхтайван, М. Отгонбаяр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Хэрх үе судлал ,үе сэргээх төв

Удиртгал

Дундаж наслалт уртассан , ясны сийрэгжилт нэмэгдсэн зэргээс шалтгаалан  дунд чөмөгний хүзүүний хугарлын тоо дэлхий дахинд  жил ирэх тутам нэмэгдсээр байна. Хугарлын мэс заслын эмчилгээий олон аргууд байдагч хагалгааны дараах үр дүнгийн талаарсанал зөрөөтэй байсаар байгаа нь судалгаа хийх үндэслэл боллоо.

Тоо баримт : АНУ-д жилд 650 мянга гаруй түнхний хүзүүний хугарал тохиолддог.

Үүний: 

  • 85%- зөрөөтэй хугарал
  • 97%- 60 дээш настай
  • 2-3% 60 доош настай

Дунд чөмөгний хүзүүний хугарлын эмчилгээний сонголт: 

Зөрөөгүй хугаралд– /UndisplacedFNFxs/

  • Nonoperative Treatment-мэс засалгүй /гипс,гадна бэхэлгээ/
  • Internal Fixation-хагалгаа , дотор бэхэлгээ/ тусгай хадаас

Зөрөөтэйхугаралд -/ Displaced FNFx/

  • Reduction and Internal Fixation- засах , бэхлэх тусгай хадаас хэрэглэн/
  • Hemiarthroplasty –үеийг  хагас солих
  • Total Hip Arthroplasty – үеийг бүтэн

Дотор бэхэлгээ буюу шахаж, хадах хагалгааг -Internal Fixationwith compression screw

Доорх 3 нөхцөл байгаа тохиолдолд дотор бэхэлгээ буюу тусгай хадаас хэрэглэн хугарлыг засаж хадах хагалгааг хийх нь үр дүнтэй байдаг.

  • Нас залуу- Physiologically younger
  • Ясны чанар сайн -Good bone quality
  • Хугарлын дараа үе хоорондын зай хадгалагдсан-  Preserved joint space

Харин  65 дээш насны дундчөмөгнийхүзүүний зөрөөтэй хугарлын  үед

  • 98% -Хугаралтай үеийг  хагас буюу бүтэн солих хагалгаа-favoring arthroplasty
  • 2%-Хугаралд тусгай шахалтат хадаас хэрэглэж засах, хадах- favoring Internal Fixation хагалгааг Америкт хийж байна

УНТЭ-т 2009 оны 2-р сард анхны үе солих мэс заслыг хийснээс хойшхи 6 жилд нийт 1200 гаруй өвдөг, түнхний үеийг хиймэл үеэр солих мэс заслыг манай үений мэс заслын баг маань амжилттай хийсэн байна.

Зорилго

Судалгааны ажлын зорилго нь УНТЭ-т ХҮСҮСТ-д хийгдсэндунд чөмөгний хугарлын улмаас мэс засалд орсон өвчтөнүүдийнмэс заслын үр дүн,хүндрэлийг тооцоолж бусад орны ижил төрлийн судалгаатай харьцуулснаардунд чөмөгний хүзүүний хугарлын үеийн мэс заслын өөрийн гэсэн арга техник боловсруулах

Зорилт

  • Мэс засалд орж буй өвчтөнүүдийн үндсэн өвчний бүтэц, насыг тодорхойлох
  • Дунд чөмөгний хүзүүний хугарлын үеийн хиймэл түнхний үе суулгах мэс заслын үр дүнг хадаж бэхлээд үр дүнгүй болсон хагалгааны үр дүнтэй харьцуулах
  • Мэс заслын дараах хүндрэл, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, хүндрэлийн эмчилгээний үр дүнг судлах

Материал, арга зүй

2008-2015 онуудад УНТЭ-ийн ХҮСҮС төвд хиймэл түнхний үе суулгах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийг судалгаандаа хамрууллаа.Өвчтөн бүрт хувийнfile нээж, тоон болон үйл ажиллагааны аргаар судалгаа хийлээ.

УНТЭ-ийн ХҮСҮС төвд хиймэл түнхний үе суулгасаннийт 168 тохиолдолын 13,9%-ийг дунд чөмөгний хүзүүний хугарлын улмаас хиймэл үе суулгуулсан мэс засал  эзлэж байна.

Хүснэгт 1 . Хиймэл түнхний үе суулгах мэс заслын шалтгаан (онош)

Онош Тоо Хувь
Avascular necrosis hip joint /AVN/ Түнхний үений асептик үхжил 70 42%
Femoral neck fracture Дунд чөмөгний хүзүүний хугарал 36 22%
Secondary osteoarthrosis, primary osteoarthrosiship joint Анхдагч болон хоёрдогч түнхний үений остеоартроз 36 22%
Congenital dysplasia hip joint /CDH;DDH/ Төрөлхийн түнхний үений дутуу хөгжил 26 14%
Нийт 168 100%

Дээрх хүснэгтээс харахад хиймэл түнхний үе суулгах мэс засал хийлгэх гол шалтгаан нь  манай тохиолдолд түнхний үений асептик үхжил(42%), хоёругаар байранд дунд чөмөгний хугарал(22%) байна.

60-аас дээш настай дунд чөмөгний хүзүүний хуучин хугаралтай, урьд ньInternal Fixationхийлгэсэн боловч / Nonunion /  үр дүн өгөөгүй мөн урьд нь ямар ч хугарал засах эмчилгээ хийлгээгүй -22 тохиолдолдүеийг бүтэн солих /THA/ мэс засал хийгдсэн.

60-дээшнастайтүнхнийхүзүүнийшинэхугаралтай, тогоо гэмтээгүй-14 тохиолдолдтүнхний үеийг хагас солих буюу bipolar hip arthroplastyмэс засал хийсэн нь маш үр дүнтэй болсон . дундаж нас 75.7 (61-87нас)

Дээрхи тохиолдлуудад мэс заслын дараах хөдөлгөөний идэвхийн сэргэлт (24цагийн дараанаас хөдөлгөөн идэвх сэргэсэн), босч явах хугацаа (24-36 цаг), эмнэлгийн ор хоног (дундаж ор хоног 7) зэрэгт дээрх 2 хагалгааны хувьд ялгаагүй байна.

Нийт түнхний үе солих мэс заслын дараа(168 тохиолдолд) бүгд 9 (5,31%)хүндрэл гарсан.

Үүнд:

  • Халдвар /infection/                            -1(0,59%)
  • Тогооныгулгалт   /sliding/                 - 1(0,59%)
  • Мултрал /dislocation/                         - 2(1,78%)
  • Хугарал /fracture/                              - 2(1,18%)
  • Мэдрэлийналдагдал /nerve injury/    -2(1,18%)
  • Мэс заслын дараа нас баралт        - 1(0.59%)энэ тохиолдол нь дээрх хүндрэлүүдтэй холбоогүй байсан ба зүрхний архаг дутагдлын хүндрэл байсан.

Түнхний үеийг хагас солих буюу bipolar hip arthroplastyмэс засал хийсэн тохиолдолд хүндрэл илрээгүй байна.

Хэлцэмж

Хүснэгт 3. Internal Fixation буюу шахаж хадах үед гарах хүндрэл

Судалаачид Өвчтөн Хугарал бороолоогүй Түнхнийтолгойнүхжил
Tidermark et al. 2002 66 27.3 9.1
Asnis et al. 1994 91 6.5 19.8
  Total/Average 1266 25.5 10.9
 

Internal Fixation-шахаж, бэхлэхмэсзаслындараа - түнхнийтолгойнүхжил /AVN/,  хугаралбороолохгүй /Nonunion/ байх хүндрэл цөөнгүй гардаг ньсудалгаанаас харагдаж байна.

Wang FZhang H нарын “Comparison of bipolar hemiarthroplasty and total hip arthroplasty for displaced femoral neck fractures in the healthy elderly: a meta-analysis.” судалгаагаар дундчөмөгнийхүзүүнийхугарлын үед bipolar hip arthroplastyмэс засал хийх үр дүнтэй байна.

Дүгнэлт

  • Манай тохиолдолд хиймэл түнхний үе суулгах мэс заслын шалтгааны хоёрдугаар байрыг дундчөмөгнийхүзүүний хугарал эзлэж байна.
  • Дунд чөмөгний хүзүүний хугарлын улмаас түнхний үеийг хагас солих буюу bipolar hip arthroplastyмэс засал хийлгэж буй өвчтөнүүдийн дундаж нас - 75.7 (61-87нас).
  • Түнхний үе бүтэн солих болон хагас солих хоёр мэс заслын дараах  хөдөлгөөний идэвхийн сэргэлт дээрх 2 хагалгаа болон өөр өвчний улмаас хиймэл түнхний үе суулгах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн хувьд ялгаагүй байна.
  • Мэс заслын дараах хүндрэлд дунд чөмөгний хүзүүний хугарал нь шалтгаант хамааралгүй байна.

Судалгаанаасүзэхэд 60 – аасдээшнасныясны сийрэгжил ихтэй, дундчөмөгнийхүзүүхэсгийнзөрөөтэйхугарал,  мөнбороолохгүйудсанхугаралынүедтүнхнийүеийгхагас  /hemiarthroplasty/ буюубүтнээр/total hip arthroplasty/солиххагалгааньэмчилгээнийхамгийнзөвсонголтболжбайна.

Internal Fixation-шахаж, бэхлэххагалгааг- Зөрөөгүйхугарлынүед - 60 доошнасны, яснычанарсайтайхүндхийхньилүүүрдүнтэйбаэнэньирээдүйдтүнхнийтолгойнүхжилд / AVN/ , мөнбороолохгүйбайх /Nonunion/ хүргэх нь их байдгийгсудалгаа харуулж байгааг анхаарах.